© 2025. Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимп гудамж , Аюуд товер 16 давхар
Коллаген нь хүний биеийн бүтцийн 40%, арьсны 75%-ийг бүрдүүлдэг амин хүчлүүдээр баялаг уургийн нэг төрөл юм.
Хүний биеийн коллагены хэмжээ 25 наснаас хойш жил бүр 1,5%-иар багасдаг ба биднийг 40 нас хүрэхэд залуу байх үеийн коллагены хэмжээний 1/3 -ийг алдсан байдаг. Үүний үр дүнд хүний арьсны уян хатан чанар алдагдаж, арьсанд үрчлээ сууж эхэлдэг.
Арьсан дахь коллагеныг нэмэгдүүлэх, арьсаа залуу сайхнаар нь удаан хадгалах хамгийн үр дүнтэй арга нь арьсны өөрийн коллагены нийлэгжих үйл явцыг дэмжих өгөх билээ. Орчин үеийн шилдэг арга нь RF (radio frequency) радио давтамжит долгион болон лед гэрлийн эмчилгээ болсон байна. Энэ нь арьсны гүн рүү дермис давхаргад нэвтэрч цусны эргэлтийг сайжруулан, эсийн өөрийн нөхөн төлжих үйл явцыг хурдасгаж, коллагены нийлэгжилтийг дэмждэг байна.
RF болон EMS технологиор арьсыг чангалах, коллагены нийлэгжилтийг дэмжиж өгнө. Үрчлээг тэнийлгэж, булчинг өргөнө.
Арьсны метаболизмыг идэвхжүүлэх нь хөгшрөлтийг удаашруулж, арьсыг илүү гэрэлтсэн, тэнцвэртэй, залуу байлгана.
Метаболизм удаашрах үед:
-Нөсөө толбо, үрчлээ үүсэх
-Арьс гуужихгүй болж, барзгар харагдах
-Арьс уян хатан чанараа алдах
-Сэргээх, нөхөн төлжих процесс удааширна
Метаболизм дэмжих аргууд:
-Эрүүл хооллолт (антиоксидант ихтэй жимс, ногоо)
-Ус сайн уух
-Хангалттай унтаж амрах
-Хөдөлгөөн, дасгал
-Арьс арчилгаанд гуужуулагч, сэргээгч бүтээгдэхүүн хэрэглэх
Арьсны янз бүрийн асуудалд зориулсан долоон өнгийн LED гэрлийн эмчилгээтэй.
1. Арьсны төрлөө мэдэх
Арьсны төрөлд тохирох тэмдэглэгээ:
Тослог- Oil free
Хуурай- Moisturizing, Cream-based
Холимог- Oil-control & hydrating, Water-based
Эмзэг- Alcohol-free, Fragrance-free
2. Бүтээгдэхүүний найрлагын жагсаалтыг харах
Арьсанд тохирох гол найрлага:
Батгатай арьс: Salicylic acid, Niacinamide
Хуурай арьс: Hyaluronic acid, Glycerin. Ceramides
Эмзэг арьс: Centella Asiatica
3. Бүтээгдэхүүн худалдан авах гэж буй зорилгоо тодорхойлох
4. pH түвшинг харах
pH нь хэт шүлтлэг бол /8+/ арьсны хамгаалалтын давхаргыг гэмтээнэ.
Эрүүл арьсны дундаж pH түвшин 4.5-6 байна.
5. Хүчинтэй хугацаа, хадгалалтын нөхцөл харах
6. Гэрчилгээ ба шошгыг унших
Dermatologist tested- Арьс судлаач туршсан
Non-comedogenic - Арьсны нүх бөглөхгүй
Hypoallergenic- Харшил өгөх магадлал бага
Gruelty free/Vegan- Амьтан дээр туршаагүй
© 2025. Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимп гудамж , Аюуд товер 16 давхар